Icon
Icon

Геологийн зураг

Чулуулгийн тархалт, бүтэц, тектоникийн онцлогийг масштабтайгаар илэрхийлсэн мэргэжлийн зураглал хийх.

Icon

Эрэл хайгуулын ажил

Ашигт малтмалын орд илрүүлэх, нөөц тогтоох зорилготой талбайн судалгаа, дээжлэлт, өрөмдлөг болон лабораторийн цогц шинжилгээ хийх.

Icon

Геологийн загварчлал, Нөөцийн тооцоолол

Газрын хэвлийн тогтоцыг гурван хэмжээст орон зайд дүрслэн, ордын биетүүдийн хэлбэр хэмжээ, тархалтыг нарийвчлалтай тодорхойлох.

Бидний тухай

"Судалт Мана" ХХК нь Геологийн шинжлэх ухааны судалгаа, шинжилгээ, геологийн зураглал, ерөнхий эрлийн ажил, регионал судалгааны ажил, метал бус ашигт малтмалын эрэл хайгуул, нөөцийн тооцоо чиглэлээр салбарын хэмжээнд тэргүүлэгч үндэсний компани юм.

Бид геологийн судалгааны ажлуудыг Монгол улсад болон олон улсад мөрдөгдөж буй журам, зааврын дагуу гүйцэтгэдэг.

15

Жилийн

Ажлын

Туршлага

Үйл ажиллагааны чиглэл

Геологийн зураглал, хайгуул, нөөцийн тооцооны цогц шийдэл.

Геологийн зураглал, тандан судалгаа

Бид бүс нутгийн болон талбайн хэмжээнд 1:200 000–1:2 000 масштабтай геологийн зураглалын ажлыг орчин үеийн техник технологид тулгуурлан гүйцэтгэнэ.

Геохимийн судалгаа

Хөрс, хурдас, чулуулаг, ус, агаарын геохимийн дээжлэлт болон шинжилгээг Монгол улс болон олон улсын стандартын дагуу гүйцэтгэж, хүдэржилт болон орчны бохирдлын түвшинг үнэлнэ.

Эрэл хайгуулын ажлын цогц үйлчилгээ

Ашигт малтмалын эрэл хайгуулын бүх шатны ажлын төлөвлөлт, баримтжуулалт, сорьцлолт, үр дүнгийн боловсруулалт, тайлалт, дүгнэлтийг мэргэжлийн баг гүйцэтгэнэ.

Нөөцийн тооцоо, 3D геологийн загварчлал

Олон улсын стандартад нийцсэн нөөцийн тооцоо, геостатистик боловсруулалт хийж, хөрөнгө оруулагчид болон төслийн шийдвэр гаргахад бодитой өгөгдөл бэлтгэх, тайланг боловсруулах.

Геологийн тайлан зөвлөх үйлчилгээ

Геологийн судалгаа, хайгуулын ажлын үр дүнг нэгтгэн мэргэжлийн тайлан боловсруулах, үнэлгээ, зөвлөмж, хөрөнгө оруулалтын техникийн зөвлөх үйлчилгээ үзүүлнэ.

Ил уурхайн ханын зураглал

Ил уурхайн бүтцийн тогтвортой байдлыг үнэлэхэд шаардлагатай UAV төхөөрөмжүүд болон уламжлалт ханын зураглалын аргыг ашиглан хүдрийн биетийн 2D/3D загвар, структурын зураг зохионо.

Манай давуу талууд

Яагаад бидэнд итгэх ёстой вэ?

Icon

Олон улсын стандартын дагуу ажилладаг

Бид судалгаа, шинжилгээ болон тайлан боловсруулах ажлыг олон улсын түвшинд мөрдөгдөж буй арга зүй, шаардлагад нийцүүлэн гүйцэтгэж, ажлын чанар, найдвартай байдлыг бүрэн хангадаг.

Icon

Инновац, дижитал геологийн шийдэл

Орчин үеийн дижитал технологи, 3D загварчлал, өгөгдөлд суурилсан аргачлалыг ашиглан судалгааны нарийвчлал, үр ашиг, шийдвэр гаргалтын чанарыг дээшлүүлдэг.

Icon

Туршлагатай, чадварлаг мэргэжлийн баг

Манай баг нь олон жилийн дадлага туршлагатай, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн геологич, инженерүүдээс бүрдэж, төслийг мэргэжлийн өндөр түвшинд хэрэгжүүлдэг.

Төслүүд

Бидний хийсэн төсөл, судалгаа

Геологийн зураглал

● УГЗ-200 төслийн хүрээнд УГЗ-200-Ө-V төсөл,
● 1:50000-ны масштабын геологийн зураглал, ерөнхий эрлийн Баяндалай-50, Чандмань уул-50, Цэцэрлэг-50 төслүүд,
● Эрдэнэтийн-Овоо орд орчмын хайгуулын талбайнуудад нарийвчилсан геологийн зураглал (1:25000 болон 1:10000-ны масштабтай),
● БМШАМ-2022 төслийн хүрээнд Баруунтэрмис, Ургамал, Цагаан хайрханы талбайд 1:25000-ны масштабын геологийн зураглалын ажлуудыг тус тус гүйцэтгэсэн.

Дэлгэрэнгүй

Эрэл, хайгуулын ажил

Нийт 20 орчим хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд эрэл, хайгуулын ажлыг гүйцэтгэсэн.

Дэлгэрэнгүй

Хайгуулын нөөцийн тооцооны тайлан

●2019-2020 онд Ухаа худаг1 алтны үндсэн ордын хайгуулын ажил нөөцийн тооцооны тайлан
● 2023-2024 онуудад "Төмөртэйн төмрийн хүдрийн ордын Зүүн хэсэгт 2023 онд гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүн, нөөцийн тодотгол тайлан" ЭБМЗ-өөр хэлэлцүүлэн, нөөцийг бүртгүүлсэн.

Дэлгэрэнгүй

Геологийн 3D загварчлал

● 2020-2021 онуудад "Шандын зэс-порфирын ордод геологийн загварчлал" төсөл
● 2023-2024 онуудад "Төмөртэйн төмрийн хүдрийн ордын Зүүн хэсгийн хэмжээнд геологийн загварчлал"-ыг боловсруулсан

Дэлгэрэнгүй

QAQC төсөл

● 2021 онд "Нөөцийн хөдөлгөөн, урсгалын (реконселяц) харьцуулалт ба дээжлэлтэд QAQC нэвтрүүлэх" төсөл
● 2023 онд Төмөртэйн орд дээр хайгуулын ажлын төлөвлөлтийг хийж, хайгуулын ажлыг гүйцэтгэх заавар журмуудыг боловсруулан, тэдгээрийн хэрэгжилтэд хяналт тавьж, уг хайгуулын ажлын тайланг JORC стандартын дагуу боловсруулсан

Дэлгэрэнгүй

ШАМ-ын судалгаа

2022-2024 онуудад "БМШАМ-2022" төслийн ажлаар Баруун Монголын зарим бүсийн тектоник ба шатах ашигт малтмалын хэтийн төлөвийн судалгааг гүйцэтгэсэн.

Дэлгэрэнгүй

Гео-орчны судалгаа

2022-2024 онуудад "Гео-орчин 2022" төслийн ажлаар Монгол Улсын босоо тэнхлэгийн бүсэд Гео-Орчны судалгааны ажлыг "Минторесс" ХХК-тай түншлэн хэрэгжүүлсэн.

Дэлгэрэнгүй

Уурхайн ханын зураглал, Структурын судалгаа

"Ил уурхайн хагарал, структурын зураглал" төслийн ажлаар Эрдэнэтийн-Овоо ордын Баруун хойд болон Төвийн ил уурхайнуудын мөргөцөгт Нисгэгчгүй нисэх төхөөрөмж (UAV) болон уламжлалт нарийвчилсан ханын зураглалын ажлыг гүйцэтгэн, ил уурхайн ханын тогтвортой байдлыг үнэлэх, структурын хяналтын эрсдэлийг урьдчилан илрүүлэх ажлыг гүйцэтгэсэн.

Дэлгэрэнгүй

УУЭБЯ

Үндэсний Геологийн Алба

Монголын Геологийн Холбоо

Монголын Үйлдвэрлэлийн Геологийн Холбоо

Эрдэнэт Үйлдвэр

Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр

Хаан Банк

Голомт Банк

ШУТИС

Монгол улсын их сургууль

Гурван Үндэс

ЭС ЖИ ЭС

Минторес

ШУА-ын ПХ

Баян Ундарга

Тригтек

Гурван Талст

АЛС Лаборатори